FIFA 16 (Татах + Үнэгүй тоглох арга) [PC]


Өнгөрсөн 9 сараас хойш өдийг хүртэл буюу 7 сарын турш FIFA 16 тоглоомын крак гарахгүй байгаа нь ФИФА -чдын хувьд таагүй зүйл байсан билээ. Хэдий бид тоглоомоо худалдаж авч тоглох нь ёс зүйн хэрэг ч тоглоомын ертөнцийг кракгүйгээр төсөөлөх хэцүү.

FIFA 16 тоглоомын крак одоог хүртэл гараагүй байгаа хэдий ч Reddit сайтын нэгэн гишүүн (Turk DM) FIFA 16 тоглоомыг Origin -ны сул талыг ашиглаж үнэгүй тоглох алдааг илрүүлжээ. Энэ алдааг ашигласнаар FIFA 16 тоглоомыг яг л кракдсан мэт үнэгүй тоглох боломжтой болох юм. Ингээд та бүхэнд хэрхэн үнэгүй тоглох зааврыг бичлэг хэлбэрээр болон текст хэлбэрээр хүргэе.



1.  Эхлээд бидэнд FIFA 16 -н бүтэн инсталл хэрэгтэй. Түүнийг энд дарж Torrent программ ашиглан татаарай.

2.  Дараа нь бидэнд Origin клинт программ дээрх FIFA 16 -н DEMO хувилбар буюу танилцуулгын хувилбар хэрэгтэй. Тиймээс ЭНД дарж Origin татаж, суулгаад бүртгүүлж, нэвтрээд FIFA 16 -н DEMO -г үнэгүй татан аваарай.

3 .Одоо бидэнд FIFA 16 -н бүтэн инсталл болон FIFA 16 DEMO гэсэн хоёр өөр төрлийн FIFA 16 байгаа. Дараагийн хийх үйлдэл бол C:\Program Files (x86)\Origin Games\FIFA 16 DEMO гэсэн хавтас руу ороод “data”, “dlc” гэсэн хоёр хавтсыг устгах юм.

4. Үүний дараа 1 -р алхам дээр татаж авсан FIFA 16 -н бүтэн инсталлыг бүгдийг нь Copy хийгээд 3 -р алхам дээр байгаа хавтас руугаа эргэн орж Paste хийнэ. (Жич: Replace хийх үү гэж асуувал бүгдийг нь Skip хийнэ гэсэн командыг өгөөрэй. Ямар нэгэн файл давхцуулж хуулахгүй гэсэн үг.)

5.  3 -р алхам дээрх хавтас руугаа дахин орж dlc гэсэн хавтас дотор орно. Энэхүү хавтас доторх dlc_powdll гэсэн нэртэй хавтсыг мөн адил устгана.

6.  Харин одоо бидэнд Creation Master 16 программ хэрэг болно. ЭНД дарж татаад, суулгаарай.

7. C:\Program Files (x86)\Fifa Master\Creation Master 16\Templates гэсэн хавтас руу орох үед “data” гэсэн хавтас бий. Тэрхүү хавтсыг 3 -р алхам дээрх хавтас руу дахин орж хуулна. (Жич: Creation Master 16 программыг хаана суулгасан тэр хавтас доторх “data” гэсэн хавтсыг хуулна гэсэн үг. Заавал миний дээр бичсэн хавтас шиг байх албагүй.)

8. Creation Master 16 программыг ажиллуулж File –> Open – Select all хэсэг рүү орж 3 -р алхам дээрх замыг зааж өгнө. Үүний дараа дахин цонхнууд нээгдэх үед гарч ирсэн файл болгоныг сонгоод нээгээд байх хэрэгтэй. Олон хэлний сонголтууд нээгдэх үед eng_us.db файлыг сонгож өгөөрэй.

9. Tools –> Regenerate BH гэсэн цэс рүү ороод “Yes” товчийг дарна. (Энэ үйлдлийг хийсний дараа 10 – 15 минут хүлээх хэрэгтэй.)

10. Харин одоо FIFA 16 тоглоомыг интернэтэд холбогдохгүй болгох ёстой. Үүний тулд өөрийн компьютерын Firewall хэсэг рүү орж FIFA 16 тоглоомыг интернэтэд холбох эрхийг нь хасаж өгөх хэрэгтэй. (Доорх бичлэг дээр яаж хийхийг харуулж байгаа тул тодорхой бичсэнгүй.) 
Хэрвээ дээрх бичсэн зүйлийг нэг л ойлгохгүй байвал доорх бичлэгийг дагаж хийгээрэй. 

Нэмэлт тайлбар:
1. Энэхүү аргаар би өөрөө тоглож болж байгаа тул болохгүй байна гэсэн зүйл байхгүй.

2. Тоглож байх үед тоглогчдын толгой харагдахгүй байх алдаа гарвал ЭНЭ бичлэгийг дагаж хийгээрэй.

3. Сүүлийн үеийн шинэчлэлттэй тогломоор байвал ЭНЭ файлыг татаж аваад Fifa 16 Demo/data/db хавтас дотор хуулаарай.

4.  Асуух зүйл гарвал энэ мэдээний доор бичээрэй.

Анхааруулах зүйл:

  • Хэрвээ тоглоом оруулсны дараа Firewall -н цонх нээгдвэл юу ч болсон бай Ok, Accept гэх мэт товчийг дарж болохгүй. Тоглоом интернэтэд холбогдчих юм бол ажиллахаа болино.
  • Origin клинтээ дахиж битгий Update хийгээрэй. Автомат Update -г нь яг одоо унтраа!
  • Уншсанд баярлалаа, харин одоо тоглоомоо тогло. KEEP CALM AND PLAY FIFA 16.  


    Энэ нийтлэлийг wwц.NAADGAI.com Сайтаас авсан нь үнэн болно.
First

1 comments:

Write comments
Unknown
AUTHOR
July 18, 2017 at 2:28 AM delete

origin dotor n fifa 16 iin demo n bdagguieee..... fifa 17 demo bn

Reply
avatar