ФОТО: Дэлхийн хамгийн АЛДАРТАЙ 10 БАРИЛГА

Дэлхий дээр маш олон гайхалтай зүйлс байдаг бөгөөд эдгээрт мэдээж Дэлхийн долоон гайхамшиг багтдаг билээ. Харин чи дэлхийн хамгийн алдартай 10 барилгын талаар мэдэх үү?
Дэлхийн хамгийн алдартай 10 барилгуудыг танилцуулъя:
DOME OF THE ROCK
"Dome of the rock" нь улс төр, шашны мөргөлдөөний төгс жишээ болох дурсгалуудын нэг юм. Уг барилга нь Иерусалим хотын хуучин сүмийн ойролцоо байрладаг,  Исламын сүм юм. "Dome" нь 20 метр өндөр ажээ.

ЕСҮС ХРИСТИЙН АВАРГА ХӨШӨӨ
"Christ the Redeemer" буюу Есүс Христийн аварга хөшөө нь Бразилийн Рио-де-Жанейрод байрлах хөшөө юм. Уг хөшөө нь Бразилийн Христийн шашны бэлгэ тэмдэг болж баригдсан юм. Барилга нь 1922 онд баригдаж эхэлсэн бөгөөд 9 жилийн хугацаанд бүрэн баригдаж дуусжээ. Энэ бол Есүсийн тав дахь том хөшөө юм. Christo Redemptor  нь албан ёсоор 1931 оны 10-р сарын 12-нд нээлтээ хийсэн юм.

БИГ БЭН БУЮУ ЭЛИЗАБЕТ ЦАМХАГ
Биг Бэн бол дэлхийн хамгийн алдартай цагт цамхаг юм. Энэхүү нэрийг Вестминстерийн ордны хэсэг болох цагны цамхгийг дүрслэхэд ашигладаг. Албан ёсны нэр нь 320 фут өндөр цамхгийн орой дээр сууж буй 13 тонн том бөмбөрцөг гэсэн утгатай. Уг цамхагийн нэрийг Элизабет цамхаг гэж нэрлэгддэг. Энэ цаг 1859 онд ашиглалтад оржээ.

ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМ
Цагаан хэрэм гэдэгт НТӨ (Нийтийн тооллын өмнөх)  5-р зуунаас, НТ (Нийтийн тооллын) 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид бэхлэлтийг хамтатган ойлгох юм. Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ.
Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн, Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил зогсож харин хамгийн сүүлчийн Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм. Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ.
Эртний судлалын бүх талын судалгаануудаар болбол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ. Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна. Цагаан хэрэм нь олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан юм.

ГИЗАГИЙН АГУУ ПИРАМИД
Гизагийн агуу пирамид гэгддэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ (Манай эрний өмнөх) 2560 онд дуусгасан гэж таамагладаг.
Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

ПЕТРА
Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог.
1812 онд Швейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа "Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот" хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд "Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг" хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ.

ТАЖ МАХАЛ
Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд "Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ." хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

СИДНЕЙН ДУУРИЙН ТЕАТР
Сиднейн дуурийн театр нь Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотод байрлах бөгөөд Данийн уран барилгач Йорн Утзоны төслөөр баригджээ. Энэхүү барилгын ажлаараа 2003 онд уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналыг хүртжээ.
2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ XX зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд хясааг санагдуулахуйц хэлбэртэй.
1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан Сиднейн дуурийн театр нь далайн түвшнээс дээш 25 м өргөгдсөн байдаг. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25 мянган хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдэрлэсэн 1056006 ширхэг V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ
Эрх чөлөөний хөшөөг Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм. Уг хөшөөг 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг.
Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгожээ. Асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартольдид мэргэжлийн инженер хэрэгтэй байлаа. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрчээ.
Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ
Эйфелийн цамхаг нь өнөөгийн Парисын хамгийн том доминант бөгөөд түүнийг зохиогч Александр Густав Эйфельийн нэрээр нэрийджээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. 300м өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. Долоон жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг.
Түүхийн хуудас сөхвөл Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлж хоёр жилийн дараа баригдаж дуусчээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв.

Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.

Latest
Previous
Next Post »